Сайн байна уу ?
Ямартай ч энэ өдрийн мэнд 15.11.10 нар арай ч мандаж амжаагүй ч би нойргүй хоносон гэдгийг дуулгахад таатай байна.
6:57am
Ямар сонин эхлэл гэж бодож байна уу ^^
Энэ ямар учиртай блог вээ гэж гайхаж магад ч ямартай ч би гэдэг хувь хүний өдрийн тэмдэглэл буюу амьдралын бүхий л нарийн нандин бүхний мин бичигдэх ийм л зүйл бн.
Надаас өөр хүн битгий орж үзээсэй гэж хүсч байгаа :)
Мягмар гаригийн нар удахгүй мандах дөхөж байна. Гадуур ханиад гэдэг зүйл аймшигтай их байнаа. Намайг ч бас яаж дутаахав гэсэн шиг л хоёр өдөр халуурч хоолой ам юу ч үгүй өвдөж толгой дотор гээд л өвдөхгүй юм бхгүй л хэд хонолоо өчигдрөөс л гайгүй болж байгаа ч одоог хүртэл хайрт хоолой мин угтаа хүртэл өвдөөд юм ч залгиж болохгүй байна гайт ханиад :((
Өнөөдрийн эхлэл ийм л бн. Хоолой Өвдсөн БИ :'(
Манай хичээл 8:40с орно л доо. Харин одоо цаг 7:13 пүүх талийж өгчээ.
Өнөөдрийн төлөвлөгөө юу вээ гэж үү??
Эхний 2 партаа суучихаад номын санруу явна. Найз залуу гэх тодотголтой Нэгэн залуутай 3с уулзалт товлосон юм. Уулзахаар тэгээд цаг гэдэг зүйл чин талийж өгнө шүү дээ. Салаад л гэртээ ирэх бх онцын төлөвлөгөө үүнээс өөр алга.
За ямартай ч өдрийг схан өнгөрүүлээрэй гээд надад амжилт хүсээрэй ^_^.
Шөнө унтаагүй учир нь бие даалтаа хийсэн юм. Илтгэл тавих ээлж энэ долоо хоногт минийх ч байж магад :(
Цаг гархаар үргэлжлүүлээд бичих болноо :)


No comments:
Post a Comment